Copy

Европын Төв банк бонд | Steppe Gold өндөр агууламж | Volkswagen Beetle зогсоох  | АНУ, Хятадын зөрчил
2018 оны 9-р сарын 14 Баасан гараг

Боломжоос битгий хоцор

Ард Даатгал IPO Захиалга
Нэгэн зэрэг зөвшөөрлөө авч, Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийн анх удаа олон нийтэд нээлттэй болж байгаа Ard Daatgal LLC Мандал Даатгал компаниудын ТУЗ-ийн дарга, Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж-ийн гүйцэтгэх захирал, Mongolian Investment Banking Group LLC-ийн гүйцэтгэх захирлын оролцсон манай багийн шинэ нэвтрүүлгийг та бүхэн 9 сарын 15-ны Бямба гарагийн 19 цаг, 16-ны Ням гарагийн 13 цаг, 19-ны Лхагва гарагийн 17 цагаасV Television-р хүлээн авч үзээрэй.
Дэлгэрэнгүй үзэх
Дэлгэрэнгүй үзэх
Шинээр бүртгүүлэх


Ардын цахим мэдээ
Европын Төв банк бонд худалдан авах хэмжээгээ хоёр дахин бууруулна
Эх сурвалж: bloombergtv
Европын Төв банк бонд худалдан авах хэмжээгээ ирэх аравдугаар сараас эхлэн хоёр дахин бууруулж, 15 тэрбум евро болгохоо мэдэгдлээ. Үүнээс өмнө тус банк бонд худалдан авах хөтөлбөрөө 2018 оны эцсээр зогсоохоо мэдэгдээд байсан юм.
Дэлгэрэнгүй үзэх
Volkswagen домогт Beetle автомашиныхаа үйлдвэрлэлийг 80 жилийн дараа зогсоохоор боллоо
Эх сурвалж: ikon.mn

Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen домогт Beetle загвараа дахин үйлдвэрлэхгүй болж байгаагаа өчигдөр зарлажээ. Анх 1938 онд буюу Гитлерийн засаглалын үед үйлдвэрлэж эхэлж байсан Beetle-ийн сүүлчийнхийг 2019 оны долдугаар сард Мексикийн Пуэбла муж дахь үйлдвэрээс гаргахаар болсон байна.

Дэлгэрэнгүй үзэх
Steppe Gold: "Алтан цагаан овоо" ордын илэрц алтны өндөр агууламжтай байсан
Эх сурвалж: bloombergtv
“Steppe Gold” компани үйл ажиллагааны шинэчилсэн мэдээллээ танилцуулж, “Алтан цагаан овоо” болон “Уудам хөндий” төслийн ажил ахицтай байгаа талаар мэдэгдлээ. Хоёрдугаар шатны өрөмдлөгийн ажлын хүрээнд нийт 9006 метр 36 цооног амжилттай өрөмдөж дууссан байна.
Дэлгэрэнгүй үзэх
АНУ, Хятадын зөрчил шинэ зах зээлүүдэд цохилт өгнө

Монголын эрдэс түүхий эдийн экспортын гарцууд ачааллаа даахгүйн улмаас түгжрэл гэгч зүйл хэвийн үзэгдэл болжээ. Үүний тод жишээ нь Тавантолгой-Ганцмодны боомт. Экспортын гол гарц болох энэ чиглэлд өдөрт 50-70 км урт цуваа үүсэж, жолоочдыг олон хоногоор хил дээр уяж байна.

Дэлгэрэнгүй үзэх
Хөрөнгийн зах зээлийн мэдээ
Бүртгэлтэй зарим хувьцаат компаниудын хөрвөх чадварыг сайжруулах талаар СЗХ-нд санал хүргүүллээ
Эх сурвалж: Хөрөнгийн бирж

Монголын хөрөнгийн биржид төрийн өмч хувьчлалын хүрээнд бүртгэгдсэн зарим компаниудын хувьцааны төвлөрөл өндөр, арилжааны идэвх сул байдгаас тэдгээр компаниудын хувьцааны зах зээлийн үнэ болон дансны үнийн хооронд хэт зөрүү үүсч, улмаар тухайн хувьцааны хөрвөх чадвар болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болж байна. 

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын чанарыг сайжруулах зорилгоор, хөрвөх чадвар хангалтгүй нэр бүхий 130 компани, үүргийн хэрэгжилт хангалтгүй 95 компани, арилжаа нь зогссон 32 компанид тус тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгснөөс гадна эдгээр компаниудын зах зээлийн ханш болон дансны үнийн зөрүүг багасгах талаар авах арга хэмжээний саналыг СЗХ-нд хүргүүлээд байна.

Дэлгэрэнгүй үзэх
2018/9/13-ны арилжааны мэдээ
Дэлгэрэнгүй үзэх
Энэ и-мэйлийг бусдад түгээхийг хүсвэл
Share
Tweet
Forward
Мэдээ бэлтгэсэн: Ард Секюритиз ҮЦК
 
"Ард Холдингс"-ын байр 2 дугаар давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс  

 

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар

Ард Санхүүгийн Нэгдэл
АРД ПЭЙ ТАТАХ
GoPAY ТАТАХ
Facebook
Twitter
Website
YouTube
Instagram






This email was sent to <<И-мэйл хаяг>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Ард Секюритиз ҮЦК · Ард Холдингс"-ын байр 2 дугаар давхар · Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia

Email Marketing Powered by Mailchimp