Copy
 POWERED BY
 

Өглөөний мэнд ээ. Бас дахин нэг өдөр Inbox-оо нээн орж ирсэн уншигчдадаа баярлалаа. Таны алтан цагийг дэмий үрэхээргүй мэдээллүүд тоймлосон гэдэгт найдаж болно шүү. 🤓
 


MARKETS
1D 1W
S&P 500 4,345.72 +1.05% -0.16%
MSE 20 40,896.85 -1.88% -2.13%
Oil 78.74 -0.24% -3.69%
Nikkei 225 27,528.87 -1.05% -5.94%
Hang Seng 23,988.12 -0.48% -0.71%
Bitcoin 51,289.91 -0.44% +12.48%

JPN: Өнгөрсөн сард сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшинд хүрээд байсан Nikkei 225 индекс оргил үеэсээ 10% унаж, 27.528.87 боллоо.

BTC: Сүүлийн 2 долоо хоног хөрөнгө оруулагчдын сэтгэлийг түгшээгээд байсан биткойны ханш буцаад сэргэж 51K давлаа.

MSE: Топ-20 индекс сүүлийн 3 өдөр тасралтгүй унасаар оргил үеэсээ 17% буураад байна.
 


POLITICS
Намрын чуулган эхэллээ

А.Оюун-Эрдэнэ / Lemon Press

Их Британид “Sex Education”, Өмнөд Солонгост “Squid Game”, Испанид “Money Heist”, Германд “Dark” зэрэг шилдэг цуврал кинонууд байдаг бол Монголд “Улсын Их Хурал” гэх цуврал бий.

Тэртээ 1992 онд нээлтээ хийхэд МАХН кино компанийн 70 жүжигчин, шинэ ардчилсан студийн 5 ба 1 чөлөөт уран сайханчийг үзэгчид сонгож цувралыг эхлүүлсэн. Түүнээс хойш 76 жүжигчинтэй цувралыг хоёр найруулагч ээлжлэн, хааяа нэг хамтран бүтээсээр буй. Ийнхүү 2020 оны 6-р сард батлагдсан VIII улирлын шинэ бүлэг үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

Шинэ бүлгийн гол агуулга:

  • Кино компани: МАН
  • Жүжигчид: МАН 63, АН 11, МАХН 1, ХҮН 1  
  • Нээлтээ хийх хугацаа: 27 цагийн дараа буюу маргааш 10 цагт эхэлнэ
  • Хаана: Саарал ордон
  • Кино зохиол: 72 бүлэгтэй
  • Хасагдсан бүлэг: 2021 оны 7 сарын 8-ны өдрийн 75 дугаар тогтоолоор баталж, 33 дугаарт хэлэлцэхээр нэрлэгдсэн “НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” хасагджээ

Цуврал хэрхэн бүтдэг вэ?

Цувралын хувьд 4 жилд 1 удаа кино компанийн жүжигчдийг сонгон шалгаруулснаас хойш 30 өдрийн дотор “Анхдугаар” бүлгийг гаргадаг. Дараа нь, киноны гэрээнд заасны дагуу 10 сарын 1-ний өдрөөс “Намрын” бүлгийг, 3 сарын 15-наас “Хаврын” бүлгийг 75-аас доошгүй ангитай хийж үзэгчид бидэнд толилуулдаг билээ. Шинэ ангиуд урьдын адилаар 7 хоног бүрийн Лхагва, Пүрэв гарагт гарна.  
 


E-SPORT
Dota 2 - TI10

А.Оюун-Эрдэнэ / Lemon Press

Маргааш Дота 2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах “The International 10” тэмцээн Шведийн Стокхольм хотноо эхлэх гэж байна. Жилээс жилд цахим спортын шагналын санг шинэчлэн тогтоодог уламжлал энэ удаа ч хадгалагдаж, $40 сая хүрчээ.

Манай хэлээр

Монголбанкнаас 10 сарын 5-нд зарласан ханшаар $1-ыг ₮2,849.10-р тооцвол нийт шагналын сан ₮114 тэрбум болно. Энэхүү мөнгөн дүнгээр 57 ширхэг “Андлалын хөшөө” эсвэл 30 ширхэг Сүхбаатарын талбайн урдах усан оргилуур барих боломжтой. 

Цахим спортын мөнгө санхүү

Тэмцээний тасалбар, тоглоомын бараа бүтээгдэхүүнээс гадна ивээн тэтгэлт, зар сурталчилгаа ба шууд дамжуулах эрхээр дамжуулж уг шагналын сан бүрддэг. “Newzoo” цахим спортын олон улсын зах зээлийн тайланд өгүүлснээр энэ онд 474 саяд хүрсэн цахим спортын үзэгчдийн тоо 2024 онд 577.2 саяд хүрнэ.

Цахим спортын зах зээлд хувийн хөрөнгө оруулалтын сангуудаас оруулах хөрөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Deloitte фирмийн мэдээлснээр 2018 онд хөрөнгө оруулалтын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн. Мөнгөн дүнгээр тооцвол $490 саяас $4.5 тэрбумд хүрч 837% өссөн нь гайхалтай. 

Сонирхолтой факт:

  • Facebook дэх Монголын Дота 2 сонирхогчдын хамгийн том групп 93.7 мянган гишүүнтэй.
  • 2021 оны 1 сарын байдлаар “Twitch” дээр Дота 2-ын тоглолтыг нийт 39.5 сая цаг үзсэн байна.
  • 2013 оны 11 сараас хойш идэвхтэй тоглогчдын тоо 600 мянгаас буурч байгаагүй.
  • Дота 2-ын мэргэжлийн тоглогчид 16-32 насны бүлэгт хамаардаг аж.
За тэгээд OG 3 дараалан TI-д ялж чадах болов уу? 😎
 
MSE
ERDN = ESG Investing
Erdene Resource Development Corporation

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн нэмэлтээр гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхэлснээс хойш 3 өдрийн дотор дүүрч, татан төвлөрүүлэх үнийн дүндээ хүрчээ. Тодруулбал,

  • Эрэлттэй хувьцаа: Нийт 1,215 хөрөнгө оруулагч захиалгад оролцож захиалгын явц 108.5%-д хүрснээс чамгүй эрэлттэй хувьцаа гэдгийг харж болох юм. 
  • Захиалга үргэлжилсээр: Дүүрчихлээ гээд захиалга дууссан гэсэн үг биш юм шүү. Энэ Баасан гараг буюу 10 сарын 8 хүртэл захиалга авсаар байх юм. Харин захиалга дуусмагц хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн хуваарилна. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд...

Хувьцааг нь авах гээд тус компанийн талаар судалж байгаа уншигчдадаа зориулан нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн нөлөөллийн ажлуудаас нь хүргэе. Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, иргэдийн амьжиргааг сайжруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, эрүүл мэнд зэрэг чиглэлээр арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

  • Орон нутагт: Хээрийн ажил, хайгуулын хөтөлбөрт орон нутгийн иргэдээс ажиллуулдаг. Орон нутгийн иргэдийг ажлын байрны чиглэл олгох сургалтад хамруулсан. 
  • Байгаль орчинд: Усыг дахин боловсруулах үйлдвэр, хаягдлын нэгдсэн сантай, нарны эх үүсвэрийг эрчим хүчний шийдлийнхээ нэг хэсэг болгосон Монголын анхны уул уурхайн компани юм. 

Тэгэхээр зүгээр нэг уурхайн компанид биш маш сайн нийгмийн хариуцлагаа ухамсарласан буюу ESG сайтай компанид хөрөнгө оруулах боломж танд байна. 

* Энэхүү нийтлэлийг Эрдэнэ Ресурс ХК-тай хамтран бүтээв. 
 


MINING 101
ТЭЗҮ гэж юу вэ?

Энэ товчилсон 4 үсгийг хаа нэгтээ харсан л байлгүй. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гэсэн үгний товчлол юм шүү дээ. Энэ нь төсөл ер нь бодит байдал дээр хэрэгжих боломжтой эсэх, хэрхэн хэрэгжүүлэх, хэр ашигтай байхыг судалдаг баримт бичиг юм. Англиар Feasibility study буюу хэрэгжих боломжийн судалгаа гэж орчуулагддаг учир яв цав гаргасан баримт бичиг биш ажээ. 

Тухайлбал, уул уурхайн төсөл дээр авч үзье:

  • Эхлээд мэдээж ашигт малтмалын нөөц, түүнийг ашиглах боломжийн талаар судална.
  • За тэгээд түүнийг малтан гаргаж ирэхэд техник технологи, хүний нөөц, дэд бүтэц, байгаль орчны ашиглалт зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр эдийн засгийн ашигтай төсөл үү үгүй юу гэдгийг нь тодорхойлох юм. 
  • Ийнхүү ТЭЗҮ нь тухайн төслийн нийт зардал, хөрөнгө оруулалтын өгөөжийг хэлж өгөхөөс гадна хэрхэн төсөл маань амжилттай хэрэгжих арга замыг хэлээд өгдөг төсөөлөл судалгаа гэж ойлгож болох нь ээ.

Ингээд төсөл эхэллээ...

Ямар ч чадварлаг хамт олон ТЭЗҮ-г боловсруулсан бид ирээдүйг таамаглах боломжгүй учир бодит байдал дээр ТЭЗҮ-ээс зөрөх нь бий. Хүний л амьдрал. Олон улсын томоохон судалгааны байгууллага болох McKinsey сүүлийн үеийн уул уурхайн төслийн санхүүгийн тайлан дээр судалгаа хийхэд 5 төсөл тутмын ердөө 1 нь ТЭЗҮ дээр тусгагдсан байсан шиг төслийн өгөөжийг биелүүлж чадсан гэнэ шүү. Тиймээс төслийн явцад цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ТЭЗҮ дээр явцын өөрчлөлтийг тусгаад явах нь жишиг болоод байна.
 


QUICK REVIEWS

Apple Insider

1️⃣ Apple (AAPL) AirPods Pro болон AirPods Max загварын чихэвчийн байршлыг тогтоох боломжтой болжээ. Жишээ нь, та чихэвчээ хаа нэгэн газар орхиод явахад чихэвчийн байршил танаас холдоод буйг сануулах аж. Ямар ч байсан чихэвчээ алдчихвал гэдэг айдас байхгүй болох нь ээ. 

2️⃣ Газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг 2025 онд дуусгана. Энэхүү үйлдвэр нь жилд 80 тн онгоцны түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ба түлхүү АИ-95 бензин үйлдвэрлэж, АИ-92, АИ-98 бензин үйлдвэрлэхээс татгалзах гэнэ. Ийнхүү боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн үнэ 25%-аар буурах боломжтой байна. 

3️⃣ Google (GOOG)-ийн Их Британи дахь AI нэгж болох DeepMind анх удаа ашигтай ажиллав. Тэд 2019 онд $820 саяын алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн жилээс л асар их хөрөнгө оруулалтын өгөөжөө дөнгөж гаргаж эхэлжээ. Тэдний хувьд толгой компани болох Alphabet-ийн төслүүдэд зориулсан AI технологи хөгжүүлэх замаар орлого олдог юм.

4️⃣ Цар тахлын нөлөөгөөр үүссэн агаарын тээврийн салбарын алдагдал $200 тэрбумыг давах төлөвтэй байна. Энэ нь уг салбарын 9 жилийн ашиг орлогыг арчин хаясантай адил дүн аж. Хэдий дотоодын аялал жуулчлал сэргэж байгаа ч олон улсын хувьд сэргэлт нь харьцангуй удаан байгаа билээ.
 
SPONSORED BY TOKI
1 минут ₮1-өөр дуудлага хийнэ гэв үү?
Toki

Өөр операторын дугаартай найз руугаа ярихдаа нэгжиндээ санаа зовоод дуудлагаа гялс салгах тохиолдол танд байдаг л биз дээ. Яаг тэгдэг болов уу гээд бүхэл бүтэн 1 минут ₮1-өөр ярих боломжийг Toki апп нэвтрүүлж буйг дуулгахад таатай байна . 

Nice, тэгээд яаж ашиглах юмбдээ? 

Та ямар ч операторын хэрэглэгч байсан Toki апп-ийг гар утсандаа татаж суулгаад Юнителийн дугаар руу 1 минут=₮1-өөр ярих боломжтой.   

  • Апп-ийнхаа “Chats” товч дээр даран “Дуудлага” цэсийг сонгоно. 
  • Баруун доод булан дахь шар товч дээр даран ярих Юнителийн дугаараа оруулаад шууд залгана.  
  • Мэдээж дуудлага хийхийн тулд таны хэтэвчинд дор хаяж ₮1 байх хэрэгтэй тул Toki апп-ийнхаа “Хэтэвч” цэс рүү нэвтрэн хэтэвчээ цэнэглээрэй.

Яг л аавдаа Фэйсбүүк хэрхэн ашиглах талаар хэлж өгч буй мэт зааж өглөө шүү. Хэрэв илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол энд дараарай. Урьд нь бид ₮70-аар 1 минут ярьдаг байсан бол одоо 70 минут ярьж болох нь байна шүү дээ. Үнэн догь!  
 


LITTLE CHALLENGE

Чаддаг юм бол аль нь худлаа гэдгийг шууд таачих!

A. Топ-20 индекс сүүлийн 3 өдөр тасралтгүй унасаар оргил үеэсээ 17% буураад байна.
B. Toki апп Юнителийн дугаар руу 1 минут ₮10-өөр ярих боломжтой болжээ.
C. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг 2025 онд дуусгана.
 



WE'RE READING
  • Баячууд: Америкийн хамгийн их хөрөнгөтэй 400 эрхэм тодорчээ. Тэдний хөрөнгийг нийлүүлээд тооцвол $4.5 их наядад хүрч байна гэнэ шүү. Энэ жил хэн тэргүүлсэн бол? (Forbes)
  • Хосоороо кино үз: MonPay aпптай хүмүүс Монпэй маркетийн "Бэлэгтэй худалдаа" цэсийн дурын дэлгүүрээс 1 удаа худалдан авалт хийгээд хосоороо кино үзэх тасалбар авах боломж байна шүү. (MonPay)
  • Бизнесийн зөвлөгөө: Стартапаа $1 тэрбумын үнэлгээнд богино хугацаанд хүргэсэн 36 настай залуу зөвлөж байна. Бизнесээ эхлүүлэхэд юу хамгийн чухал вэ гэдгийг эндээс уншаарай. (CNBC)
  • Тэтгэлэг: Голомт банкнаас жил бүр зарладаг 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. 2022-2023 онд төгсөх гэж буй оюутнууд материалаа өгөөрэй. (Golomt Bank)
     

ANSWER

B. Toki апп Юнителийн дугаар руу 1 минут ₮1-өөр ярих боломжтой үйлчилгээ нэвтрүүлсэн шүү дээ. 
 


SHARE 

Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: Э.Золбаяр (@ZolooTeddy), А.Баттүвшин (@battuvshin), Ө.Түмэндарь (@tumendari), Т.Жаргалсайхан (@hobojaga), А.Оюун-Эрдэнэ (@oyunerdene)

Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia