Copy
 POWERED BY
 

Өглөөний мэнд ээ бас ССӨМ! Энэ товчилсон үгийн утгыг ойлгосон уншигч ойлгоогүй нэгэндээ сторидож ойлгуулаарай. 😜
 


MARKETS
1D 1W
DJIA 34,299.99 -1.63% +1.12%
MSE 20 43,119.87 -0.22% +0.48%
Nikkei 225 29,544.29 -2.12% -0.32%
Bitcoin 42,337.63 +1.37% +0.42%
Gold 1,742.30 +0.03% -1.83%
Oil 74.81 -1.93% +4.50%

USA: Америкийн ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 6-р сараас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрч, 1.56% болов.   

JPN: Японы шинэ Ерөнхий сайдаар Фүмио Кишида сонгогдохын өмнө Nikkei 225 индекс 2.1% унаж, 29,544.29 дээр хаагдлаа

CHN: Хятад эрчим хүчний хомстолд орж, 17 мужид буюу нийт улсын талаас дээш хувьд нь цахилгаан эрчим хүчийг хязгаарлажээ
 


ECONOMY
Улсын төсвийн төсөл 2022

Montsame

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг танилцууллаа. Төсвийг УИХ намрын чуулганаар хэлэлцэн 11 сарын 15-ны дотор батлах аж. За тэгээд баялагтаа эзэн Монгол гээд л байдаг улс орон маань ирэх жил юунд хэчнээн хэмжээний төсөв төлөвлөсөн байгааг нэг сонирхоцгооё.

  • Нүүрсний экспорт: Ирэх жил нүүрсний экспортыг 36 сая тн, төмрийн хүдрийн экспортыг 8.5 сая тн-оос 9.5 сая тн болгохыг зорьж байна. Мөн Монголбанк алтны экспортыг энэ оныхтой ижил буюу 20 тн байна гэж үзжээ.    
  • Шинэ бонд: Хамгийн сүүлд 2017 оноос хойш ЗГ дотоодод бонд гаргаагүй билээ. Тэгвэл 2022 онд төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор ЗГ дотоод зах зээлд бонд гаргахаар төлөвлөжээ. Төв банк бонд гаргахыг дэмжсэн бол Сангийн яам биржийн бус зах зээлд бонд гаргах боломжийг судалж байна. 
  • ЖДҮХС: Энэ жил ЖДҮХС-д төсөв хуваарилаагүй бөгөөд ирэх жил ч бас төсвөөс мөнгө хуваарилахгүй гэнэ. Учир нь ЗГ улсын төсвөөс зээл олгох нь буруу. Харин мэргэжлийн байгууллагаар дамжуулан олгох нь зөв гэж үзжээ. 
  • Хувьчлал: Төрийн өмчийн 109 компанийг нэг бүрчлэн үнэлж байгаа бөгөөд заримыг нь хувьчилж магадгүй. 

Онцлох тоонууд

  • ₮16 их наяд: Ирэх оны улсын төсвийн нийт зардал. 
  • ₮420 тэрбум: Нийслэлийн түгжрэлийг бууруулахад  зарцуулах мөнгөн дүн. 
  • $7.2 тэрбум: Сангийн яам ирэх жил нийт импортын хэмжээ $6.3 тэрбумаас $7.2 тэрбум болж өсөх тооцоо гаргажээ.  
  • ₮1.5 их наяд: Ирэх онд хийх хөрөнгө оруулалтын нийт хэмжээ.
Эцэст нь...

Төсөв батлах үеэр хамгийн гол яригддаг зүйл нь төсвийн алдагдал билээ. Энэ жилийн эхний хагаст л гэхэд ₮2.2 их наядын төсвийн алдагдалтай явж байна. Цар тахалтай тэмцэх зорилгоор төсвийн зардлыг нэмэгдүүлж, орлого буурсныг ойлгож болох ч цаашдаа төсвийн алдагдлыг зохих түвшинд барихгүй бол маш том эрсдэл үүснэ. Харин төсвийн алдагдлыг бага байлгахын тулд төсвийн орлогыг бодитоор төсөөлөх байдаг билээ. 
 
INVESTING
Panic sell or hold?

GHIPY

Америкийн MIT их сургуулиас хөрөнгө оруулагчид хэзээ өөрсдийн эзэмшиж буй хувьцаагаа “Panic sell” буюу сандруу заралтын талаар судалгаа хийжээ. Яахав "сандруу заралт" гэчихье. Тэд 653 мянган брокерийн дансыг шинжлэн уг судалгааг явуулсан байна. 

  • Panic selling гэдэг нь? Компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, цуурхал гэх мэт ямар нэгэн гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн компанийн хувьцааны ханш унана гэсэн айдаст орж, судалгаа шинжилгээ хийхгүйгээр гэнэт эзэмшиж буй хувьцаагаа зарахыг хэлнэ

Судалгааны үр дүнг харвал:

  • Хөрөнгө оруулагчдын 80.8% нь 1 удаа, 11.4% нь 2 удаа сандруу заралт хийж байжээ.
  • 45-аас дээш насны, эрэгтэй, гэр бүлтэй, өөрсдийгөө туршлагатай хөрөнгө оруулагч гэж үздэг хүмүүс сандруу заралт хийх магадлал өндөртэй байжээ. 
  • Түүнчлэн хувьцаагаа сандран зарсан хүмүүсийн 31% нь хэзээ ч буцаж хөрөнгийн зах руу мөнгөө хийгээгүй аж. 
  • Харин 58.5% нь 1-5 сарын дараа, 13.1% нь 6-10 сарын дараа дахин хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. 
  • Судлаачид сандруу заралт нь гэнэтийн тохиолддог зүйл биш ба түүнийг урьдчилан таамаглах боломжтой гэнэ. 

Мэргэжлийн арилжаачид үүн дээр л овжин тоглож ашиг олдог билээ. Ийнхүү сандран зарж байхад ханш хэт их унасныг мэдрээд авч эхэлдэг аж. Гэхдээ мэдээж зарах нь зөв тохиолдол ч байж болно шүү. Хамгийн гол нь аль болох сайн судлахыг хичээгээрэй. Хэрвээ энэхүү судалгааг нэгд нэгэнгүй уншмаар байвал энд дараарай. 
 


MINING 101
Зардал уу, хөрөнгө оруулалт уу?
Tom Fisk / Pexels

Та гэртээ засвар хийх, лагерийн байшин барих гэх мэт бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхэд зардлаа тооцоолж, төлөвлөсөн ч гэнэтийн зардлууд яаж ийж байгаад гараад ирдэг шүү дээ. Яг түүн шиг уул уурхайн салбарын 5 төслийн 4-ийнх нь зардал хэтэрдэг байна. Энэ нь сайн төлөвлөж, судалгаа хийснээс үл хамааран уул уурхайн салбарын уламжлал гэж ойлгож болохоор ажээ. 

  • Хөрөнгө оруулалтын зардал: Уул уурхайн төсөл өөрөө хөрөнгө оруулалт ихээр шаарддаг салбар ба Оюу толгой төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал гэхэд л манай ДНБ-ээс их билээ. Хөрөнгө оруулалтын зардлыг бүрдүүлэх хамгийн наад захын жишээнүүд гэвэл уурхайн бүтээн байгуулалт, дэд бүтэц, тоног төхөөрөмж, хүнд үйлдвэрлэлийн тээврийн хэрэгсэл, за тэгээд хүн хүчний зардал гээд л явж өгнө дөө. 
  • Зардлын хэтрэлтийн шалтгаан: Хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийн хамгийн том шалтгаануудын нэг нь тухайн төслийг хэрэгжиж байх үеийн эдийн засгийн нөхцөл байдал гэж хэлж болох юм. Жишээ нь л гэхэд сүүлийн 2 жил коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн зардлын өсөлт болон түүнээс шалтгаалсан бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь урьдчилан тооцоолоход хүндхэн зардлуудыг бий болгосон билээ. 

Ер нь хөрөнгө оруулалтын зардал гэдгийг эцсийн эцэст хоёр талтай гэдгийг санах хэрэгтэй аж. Өөрөөр хэлбэл “Хөрөнгө оруулалт”+“Зардал” шүү дээ. Юу гэсэн үг вэ гэхээр том төсөл байхын хэрээр тухайн төслөөс хүртэх хөрөнгө оруулалтын үр өгөөж нь өндөр байж энэ бүхэн эргээд л бидэнд шингэж байна гэсэн үг. Тухайлбал, хөрөнгө оруулалтын ачаар хаана ч өрсөлдөх шилдэг боловсон хүчний нөөцтэй болох боломжтой юм. 
 


QUICK REVIEWS

Hector Retamal / Getty Images

1️⃣ Evergrande $1.5 тэрбумын үнийн дүн бүхий Shengjing банкны хувьцаагаа зарна. Тэднийг энэ 7 хоногт $47.5 саяын бондын хүүгийн эргэн төлөлт хүлээж байсан учир ийнхүү Shengjing банкны эзэмшлийн хувиа зарах шийдвэрийг гаргажээ. Мөн өнгөрсөн 7 хоногт төлөх ёстой байсан $83.5 саяын хүүгийн эргэн төлөлтийг хийгээгүй байгаа гэнэ. 

2️⃣ Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 4,000 судалгааг ₮150 тэрбумаар санхүүжүүлжээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шинжлэх ухааны салбарт реформ хийж, санхүүжилт ойлгомжгүй байсан тогтолцоог ил тод болгох, лабораториудыг шинэчлэх шаардлагатай хэмээв.

3️⃣ Элон Маск “Америкийн засгийн газрыг криптовалютыг зохицуулах хэрэггүй” гэв. Тэрээр Засгийн газрын шийдвэр криптовалютыг үгүй хийх боломжгүй ч хөгжлийн хурдыг нь удаашруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн Хятадыг эрчим хүчний шалтгаанаас болж криптовалютыг хориглосон хэмээн тайлбарласан юм. 

4️⃣ МИАТ ТӨХК өнгөрсөн онд ₮58 тэрбум, энэ оны эхний хагаст ₮35.2 тэрбумын алдагдал тус тус хүлээлээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын нислэг зогсож, орлого буурснаас үүдэн ийнхүү үйл ажиллагаа зогсоох хэмжээний нөхцөл байдалд хүрсэн байна
 
SPONSORED BY ERDENE RESOURCE
Баян Хөндий алтны төслийн онцлог
Erdene Resource Development Corporation 

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшнийн нэмэлтээр гаргаж буй 17.5 сая ширхэг хувьцааг сонирхож байгаа уншигчдадаа зориулан гол хөрөнгө оруулалт татаж буй Баян Хөндий алтны төслийн онцлогуудын талаарх мэдээллийг хүргэе. 

Голлох онцлогууд:

  • Алтны дундаж агуулга 3.7 г/т алт.
  • Илээр олборлох боломжтой.
  • Эрдсийн судалгаагаар дунджаар 93%-ийн металл авалттай учир боловсруулалтын эрсдэл бага.
  • Усны 85%-ийг дахин ашиглах боловсруулах үйлдвэртэй.
  • Байгаль орчны нѳлѳѳлѳл бууруулах хаягдлын нэгдсэн санг (“IWF”) Монгол улсад нэвтрүүлж буй анхны уул уурхайн төсөл.
  • Нарны эх үүсвэрийг эрчим хүчний шийдлийн нэг хэсэг болгон ашиглах боломжтой гээд олон давуу талтай юм байна шүү. 

Төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол энд даран аваарай.
 


JUST FACTs

Өнөөдөр кино сонирхогчдыг “Squid Game” үзсэн, үзээгүй гэж 2 ангилж болохуйц болжээ. Үүнийг уншиж байгаа манай уншигчид ч бас ингэж л хуваагдах байх. За ямартай ч дэлхий нийтийг байлдан дагуулж буй тус бүтээлийн сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

  • Кинон дээр гарсан утасны дугаарыг нэгэн улс төрч ₮230 саяар худалдаж авах хүсэлт гаргажээ.
  • Мөн тус утасны дугаарын жинхэнэ эзэнд 4,000 гаруй дуудлага ирсэн гэнэ шүү.
  • Бүр “тоглоомонд оролцмоор байна” гэсэн мессеж хэд хэд ирсэн байна. 
  • Netflix-ийн “U.S шилдэг 10” жагсаалтыг тэргүүлсэн.
  • Үзэлтээрээ 1-р байранд орсон анхны Өмнөд Солонгос цувралаар тодорсон.
  • Netflix-ийн түүхэн дэх хамгийн амжилттай цувралаар тодрох магадлал маш өндөр байгаа юм. 
     

WE'RE READING
  • Астро робот: Amazon (AMZN) технологийн салбарт ч бас дутахгүй гэнэ шүү. Хэрэв та гэртээ амьтан тэжээдэг бол тэдний гаргасан шинэ робот лав таалагдах нь гарцаагүй. (The Verge)
  • Криптовалютыг зохицуулах уу: Манай улсын криптобиржүүд хөгжөөд л, хэдүүлээ ч койн авчих гээд үзээд л байна. Харин энэ чиглэлээр манай улс ямар хууль гаргах гээд байгаа юм болдоо? (Lemon Press)
  • Менторшип хөтөлбөр: Салбар бүрийн тэргүүлэгчидтэй холбогдон тэдний туршлагаас суралцаж, 1 жилийн турш ментортой болох боломж. (YPG)
  • Тэнцвэрээ хадгал: Ажил амьдралын тэнцвэр алдагдаад нэг л үр бүтээмжгүй байна уу? Жаахан цаг зав гаргаад хэрэгтэй юм унших уу даа. (Ub.life)
     

SHARE 

Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: Э.Золбаяр (@ZolooTeddy), А.Баттүвшин (@battuvshin), Б.Эсүхэй (@esukhei.b), Ө.Түмэндарь (@tumendari)

Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia