Copy
Powered by 

Өглөөний мэнд ээ. FYI: Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар бороо, нойтон цас орж хүйтэрнэ гэнэ. Сонсоогүй нэгэндээ дуулгаж, даарч хөрөхөөс нь сэргийлээрэй.

1D 1W
NASDAQ 14,465.93 -0.14% -0.25%
S&P 500 4,350.65 -0.24% -0.30%
MSE 20 40,281.14 +0.34% -1.51%
Gold 1,760.30 +0.35% +0.18%
Oil 80.43 -0.06% +1.90%
Bitcoin 55,004.20 -3.06% -0.65%

OIL: Брент төрлийн газрын тосны үнэ 0.35%-аар буурч, баррель нь $83.13 хүрлээ

MSE: Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжаа өчигдрөөс эхэллээ.

BTC: Биткойны ханш сүүлийн 1 сарын хугацаанд тогтвортой өссөн ч 10 сарын 12-ноос хойш унасаар $55,004-д хүрээд байна.
 


BUSINESS
Squid Game & Netflix Merch

А.Оюун-Эрдэнэ / Lemon Press

Нөгөө л Squid Game? гэж бодож байна уу кк. Тэгвэл энэ удаад Squid Game нь Netflix (NFLX)-ийн бизнест яаж нөлөөлж байгаа талаар хуваалцъя. 

Мэдээж ханш пуужиндсан

Squid Game цацагдахаас өмнөх өдөр буюу 9 сарын 16-нд Netflix-ийн нэгж хувьцааны үнэ $586.50 байсан бол кино гарсны дараа хувьцааны ханш тасралтгүй өссөөр 10 сарын 6-нд бүх цаг үеийн түүхэн дээд ханш болох $639.1-д хүрчээ

Орлогын шинэ эх үүсвэр

Чи эсвэл чиний найз энэ Halloween-ийр Squid Game-ийн хувцас, маск хийж зарах эсвэл Далгона чихрийг хийж зарах бизнес санаа ярьсан л биз дээ. Тэгвэл Netflix ч гэсэн юу гэж зүгээр байхав тэд WalMart (WMT)-ын цахим худалдааны платформ дээр Squid Game болон бусад шилдэг контентуудынхаа мерчийг зарахаар болжээ. Netflix-ийн хувьцааг эзэмшдэг хүний хувьд үнэхээр сайхан мэдээ юм даа. 

Ажлынхантайгаа хуваалцах фактууд:

  • Squid Game-ийг гарсан цагаас нь хойш 111 сая хүн Netflix дээр үзэж дэлхийн 94 улсад №1 болжээ
  • Netflix 2016-2020 оны хооронд Солонгосын эдийн засагт $4.7 тэрбумыг оруулжээ
  • Далгона чихрийг хийж зардаг худалдаачин кино гарахаас өмнө өдөрт 200 ширхгийг зардаг байсан бол киноны дараа өдөрт дор хаяж 500-г зардаг болсон гэнэ.
Солонгосчууд Netflix-ээр дамжуулан дэлхий даяар соёлын хувьсгалыг утгаар нь хийж байна даа. 
 
POLITICS
Нийгмийн өнгийг өөрчлөх хууль айсуй

Innovations for MNCH

Сангийн яам, Монголбанк “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулжээ. Хэрэв 2030 онд манай улсад казино ажиллаж, иргэд хурдан морины бооцоот уралдаан үзэж, амралтын өдрөөрөө хөл бөмбөгийн тааварт бооцоо тавих явдал хэвийн үзэгдэл болсон байвал энэ төсөл батлагджээ гэсэн үг. 

Эдийн засгийн нөлөө

Хуулийн төсөлд багтсан казиногийн үйл ажиллагааг зөвшөөрөх хуулийг уг нь 1998 онд баталсан ч тендертэй холбоотой маргаан гарч, хэд хэдэн
УИХ-ын гишүүн шоронд орж, хууль ч цуцлагдсан байдаг. Түүнээс хойш үе үеийн парламент энэ талаар хэлэлцэж, эдийн засгийн ач холбогдлыг нь хөндсөн ч нийгэмд нэгэнт муу нэртэй болсон учир хэрэгжээгүй өдийг хүрчээ. Товчоор бол, казино ажлын байрны тоог нэмэгдүүлэх, өндөр дүнтэй татвар төлөгчийн тоог нэмэх, оршин буй газрынхаа худалдаа, үйл ажиллагааг эрчимжүүлэх гэсэн эерэг нөлөөтэй байдаг аж.  

Шинэ хандлага?

Тус хуулийн төсөлд бас нэг сонин санал орсон байсан нь, эмийн найрлагад ордог мансууруулах үйлчилгээтэй ургамлыг экспортлох зорилгоор тарьж ургуулахыг зөвшөөрнө гэжээ. ЗГ эдийн засагт нэмэртэй л бол юу ч хамаагүй хийхэд бэлэн байгаа бололтой. Шинэ боломж эрэлхийлж, хандлагаа өөрчилж байгаа нь сайшаалтай юм даа. 

Эцэст нь...

Tөр маань хаах, хориглохоо хойш нь тавиад ухаалаг шийдэл, зохицуулалтаар хангаад байвал иргэд бид дэмжилгүй л яахав. Тийм биз?
 
MINING 101
Хамтын ажиллагааны тулах цэг

А.Оюун-Эрдэнэ / Lemon Press

Өнөөдөр бид уул уурхайн салбараас ЭЗ-ийн хамааралтай улсын иргэн бүрийн мэдэх ёстой ойлголттой танилцана. Товчоор АМНАТ, бүтнээрээ “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” буюу англиар “Royalties” хэмээн орчуулагддаг. Бодит жишээнд ойртуулбал, Оюу толгой компанийн төлсөн АМНАТ нийтдээ $526 саяд хүрсэн нь сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн орлогын 10%-ийг дангаараа бүрдүүлсэнтэй тэнцэх юм. 

АМНАТ-тэй танилцахуй

АМНАТ гэдэг нь байгалийн баялгийн эзэн улсад уул уурхайн компани борлуулалтын орлогоосоо өгдөг нөхөн төлбөр гэсэн үг. Улс орнууд тухайн уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлого дээр үндэслэн АМНАТ-ийн хувь хэмжээг харилцан адилгүй тогтоодог байна. Манай улсад бусад улстай харьцуулахад зэсийн АМНАТ харьцангуй өндөрт тооцогддог аж. 

Хөндөхөөс зайлсхий гэнэ

Уул уурхайн нүсэр төслүүдэд гэрээний заалт, хуулийн нөхцөл бүр нүсэр далайцтай байна. Тэр дундаас АМНАТ-ийг хөндөхөөс зайлсхийхийг мэргэжилтнүүд зөвлөсөөр иржээ. Яагаад гэхээр,

  • Папуа Шинэ Гвиней: 1990 оны сүүлээр АМНАТ-ийн хувийг 1.25%-6% хүртэл өсгөхөд хөрөнгө оруулалт татарч, компаниуд дүрвэж эхэлжээ. ЗГ эргээд АМНАТ-ийн хувиас гадна бусад татвараа буулгаж байж асуудлыг шийдэж байв.    
  • Лаос: ЗГ АМНАТ-тэй төстэй шинэ татвар тогтоосноос болж ирээдүйтэй гэгдэж байсан Sepon алт, зэсийн уурхай, Phu Kam алтны уурхай зэрэг төслүүд зогсонги байдалд оржээ. 2022 онд хаагдах төлөвлөгөө нэгэнт батлагдсан учир шинээр тогтоосон татваруудаа цуцлаад ч нэмэргүй болсон. Ямайк, Канад, ӨАБНУ зэрэг улсуудад үүнтэй төстэй жишээ бий.
Эцэст нь...

За гэвэл ёогүй л байхгүй бол ямар ч том төсөл нурж унах эрсдэлтэй байна. Анхнаасаа л сайтар судалгаа тооцоололд үндэслэж, аль аль талдаа ашигтай ажиллавал аштай юу даа.  
  


QUICK REVIEWS
 

CU

1️⃣ CU конвиниенс дэлгүүр IPO хийх зөвшөөрлөө авлаа. СЗХ-ноос CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-д IPO хийж зөвшөөрөл олголоо. Тэд хувьцааныхаа 16.87%-ийг олон нийтэд санал болгож ₮28.7 тэрбумыг татан төвлөрүүлэх аж. 

2️⃣ Засгийн газарт 2 яам нэмэгдэнэ. Тодруулбал, Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засгийн хөгжлийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжлийн яам болгохоор төлөвлөжээ. Шинэ яамдын сайдаар Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нар нэрлэгдэж байна.


3️⃣ Coinbase (COIN) NFT арилжааны төвөө зарлалаа. Энэхүү шинэ NFT арилжааны төв уран бүтээлчдийг нэгдүгээрт тавих бөгөөд төвлөрсөн бус бүтэцтэй байх гэнэ. Ингэснээр NFT-ийн худалдан авалт, зах зээлийн одоогийн нөхцөл хялбаршаад зогсохгүй уран бүтээлчид ба сонирхогчдод зориулсан нийгмийн сүлжээ үүсэх юм.

4️⃣ E-Bike эрчээ авсаар. VanMoof компани шинэ hyperbike-аа танилцуулав. Цагт хамгийн ихдээ 45 км хурдалдаг цахилгаан дугуйны туулах чадамж нэмэгдсэнээр хотын замаас машинуудыг багасгах зорилгодоо нэг алхам ойртож байна. Энэ чиглэлийн зах зээл тасралтгүй өсөж байгаа учир 5 жилийн дотор $46 тэрбумд хүрэх тооцоолол гарчээ.
 
SPONSORED BY ARD LEASING
Ард Лизингийн цоо шинэ сонирхолтой бүтээгдэхүүн
Ard Leasing

Бид хэчнээн үнэтэй, тансаг эсвэл хэрэглээндээ тохирсон машин худалдаж авсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ цэн нь унаж, элэгддэг билээ. Тэгвэл “Өсдөг Машин” хөтөлбөрт хамрагдсанаар та ирээдүйдээ хөрөнгө оруулахаас гадна машины тань үнэ цэн өсөх юм.

Яаж хөрөнгө оруулах вэ?

Энгийнээр тайлбарлавал, та машинаа барьцаалаад Ардын хувьцаа, АрдКойнд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн үг. Таны машиныг хөрөнгө оруулалтаар солилцохдоо олгогдох хувьцаа нь гэрээ байгуулахын өмнөх өдрийн хаалтын ханшаар бодогдоно. Харин АрдКойн нь гэрээ байгуулахын өмнөх 7 хоногийн жигнэсэн дундаж ханшаар тооцогдоно. 

Үйлчилгээний нөхцөл:

  • ₮200 сая хүртэл 
  • Хүү: 1% 
  • Хугацаа: 60 сар 
  • Хөрөнгө оруулалт: Худалдан авч буй бүтээгдэхүүн 
  • Үйлчилгээний шимтгэл: 1%

Хэрэв машинаа эргээд унах сонирхолтой бол эргүүлэн түрээслэх байдлаар унаж эдлэх бүрэн боломжтой. 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол энд даран аваарай. 
 



WE'RE READING 

  • Залууст: "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн дор залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн менторшип хөтөлбөр зарлагджээ. (MOC)
  • Чухал шийдвэр: Яааг хувийн бизнесээ эхлүүлэх гээд сууж байгаа бол бизнесээ эхлэхээс өмнө заавал гаргах 5 чухал шийдвэрийг нэг хараад аваарай. (Entrepreneur)
  • Акулын зөвлөгөө: Хадгаламжийн хүү буураад л хүн бүр мөнгөө өсгөх өөр арга бодох болж. Яг энэ үед хөрөнгө оруулалтын эцэг Уоррен Баффетын санал болгож буй 3 хувьцааг сонирхоод үзэх үү? (Yahoo)
  • Нэг л зүйл: Pepsi-гийн хуучин эмэгтэй CEO-гийн зөвлөж буйгаар бол амжилтад хүрэхэд нэг л зүйл хэрэгтэй гэнэ дээ. Чухам тэр нь юу юм бол? (Inc)
     

LITTLE CHALLENGE

Толгойгоо сэргээгээд дараах койнуудаас аль нь Dogecoin гэдгийг таагаад үзэх үү? “Easy ш дээ” гэж бодож байгаа бол хариултаа стори дээрээ хийгээд, манай хаягийг тааглаарай. Амжилт!


 



SHARE

Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: Э.Золбаяр (@ZolooTeddy), Т.Жаргалсайхан (@jargalsaikhan), Ө.Түмэндарь (@tumendari), А.Оюун-Эрдэнэ (@oyunerdene

Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia