Copy

Өглөөний мэнд ээ. Дашням, Балжинням давхацсан мэт энэ амралтын өдрүүдээр буюу Бямба, Ням гарагт номоор бол хэвлэлтээсээ гараад удаагүй будаг нь ханхалсан шинэхэн 2 тусгай товхимол чимх инээд, бяцхан саркасмтай хамт таны имэйлд очих болно шүү. Ямар дугаарууд байх бол? Can’t wait! 🤩
 


MARKETS 
1D 1W
S&P 500 4,363.55 +0.41% +0.09%
MSE 20 40,430.79 -1.14% -5.84%
Bitcoin 54,001.89 -2.46% +25.41%
Copper 9,052.45 -1.36% -1.32%
Gold 1,760.50 +0.67% +0.97%
Nikkei 225 27,678.21 +0.54% -6.02%

OIL: Саудын Арабын газрын тос олборлогч Saudi Aramco (2222)-ийн зах зээлийн үнэлгээ $2 их наядад хүрснээр дэлхийн 3 дахь том компани болжээ

MSE: Эрдэнэ Ресурс ХК-ийн нэмэлтээр гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны явц 4 дэх өдрөө 128.62% хүрлээ. Маргааш захиалга хаагдана. 

IHC: IHC койны ханш сүүлийн 24 цагийн хугацаанд 17% өсөж, нэгж койны ханш ₮6 буюу $0.002 хүрснээр зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн топ-60 койны жагсаалтад багтаж эхэллээ
 


IPO
3 шинэ IPO айсуй

А.Оюун-Эрдэнэ / Lemon Press

Цаана чинь “одоо болтол IPO гаргаагүй байсан юм уу” гэж гайхмаар том компаниуд IPO гаргахаар болжээ. 

Gitlab Inc (GTLB): $9 тэрбум өөд

Nasdaq-ын жагсаалтад "GTLB" гэсэн тикер гэнэт гараад ирвэл битгий гайхаарай. ICONIQ Capital, Khosla Ventures (KVSB) зэрэг хүчтэй дэмжлэгтэй болсон код платформ Gitlab 8.42 сая хувьцаагаа олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Төлөвлөгөөний дагуу $624 саяыг босговол тэдний үнэлгээ $9 тэрбумд амархаан гэгч нь хүрнэ. Gitlab бол програм хөгжүүлэлтийн явцыг хялбарчилж, багийн ажиллагаа сайжруулах онлайн хэрэгслүүд бүтээдэг компани юм. Тэдний үйлчилгээнд хамрагдвал Nvidia Corp (NVDA), Siemens AG (SIEGn.DE)  бас Goldman Sachs (GS.N) зэрэг томчуудтай нэг ширээнд сууна аа л гэсэн үг. 

Rent the Runway: Долоо дордсон ч найм сэхнэ

Онлайн худалдааны тэсрэлттэй зэрэгцэн хөлөө олсон компаниудын нэг бол хувцас түрээсийн онлайн платформ Rent the Runway билээ. 2009 онд нээлтээ хийснээс хойш зах зээлээ тогтвортой тэлсэн ч цар тахлын үед хэрэглэгчдийнхээ талаас илүү хувийг алдсан. Компанийн орлого 2020 онд өмнөх оны мөн үеэс 38% буурч, $157.5 саяд хүрчээ. Гэхдээ тэд эргэн ирж, бүр улам томорно гэнэ. Тиймээс IPO хийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэхэд Poshmark (POSH), Thredup (TDUP) зэрэг компаниудтай хамтрах аж.

Udemy: Цар тахлаас хожигсдын дараагийн нүүдэл IPO

Цар тахлын үеэр хохирсон бизнесүүд байхад хожсон бизнесүүд гэж бас байна. Одоо 75 хэл дээрх 183 мянга гаруй цахим хичээлийн сантай Udemy компанийн орлого 2019-2020 онд 55.6%-аар өссөн гээд л бод. Гэхдээ цар тахлын үе дуусахтай зэрэгцээд тэдний энэ айхтар өсөлт буурах хандлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. АНУ-ын Fortune 100 компанийн 42% нь хэрэглэдэг уг платформд 44 сая суралцагч бүртгүүлжээ. Нийт $200 тэрбумын буй зах зээлд $3.3 тэрбумаар үнэлэгдээд байна. Авах эсэхээ эргэцүүлнэ буй за.   
 


BUSINESS
Apple vs China

Nicolas Asfouri / Getty Images

Америк Хятадын технологийн дайн үргэлжилсээр, Apple (AAPL) томоохон асуудалд орж магадгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Алимны ноёрхол 

Юу вэ гэхээр сарын өмнө нэг сонирхолтой хэрэг БНХАУ-ын Дээд шүүхэд шийдвэрлэгджээ. Хятадад App store-оос худалдан авалт хийхэд Apple pay-ээс өөр хэтэвч ашиглах боломжтой болгох, ¥100 мянгыг нөхөн төлбөрт олгох болон олон нийтээс уучлалт гуйхыг нэгэн иргэн шаардсан юм. 2020 онд App store-оор дамжуулж Apple $643 тэрбумын борлуулалт хийснээс 47%-ийг БНХАУ-ын зах зээл, 27%-ийг АНУ-ын зах зээл бүрдүүлсэн аж. Дэлхийн iPhone худалдааны 1/5 -ийг эзэлдэг салбарт ийм асуудал тулгарна гэдэг бүүр ч том асуудал үүсэх цондон байж болно. Харин үүний хариуд Apple-ийн зүгээс мэдэгдэл хийхээс татгалзав. Борлуулалтын чиглэлд голчлон ажилладаг Хятад дахь нэгжийг App store-ийн үйл ажиллагаатай холбож авч үзэхгүй байх Apple-ийн хүсэлтийг шүүхээс няцааж, хэргийг Шанхайн Оюуны өмчийн шүүхэд шилжүүллээ.  

Алимны шимтгэл

Хамгийн гол нь энэ асуудал хаа сайгүй хөндөгдөөд эхэлсэн байна. Өмнөд Солонгост л гэхэд парламент нь Apple, Google зэрэг компаниудыг төлбөрийн системээ програм хөгжүүлэгчдэд тулгахыг хориглосон хууль баталснаас үүнийг харж болно. Apple App store-ын худалдан авалт бүрд 30%-ийн шимтгэл ногдуулдаг. Дэлхий даяар л үүнийг шүүмжилж байгаа бололтой. Жилийн орлого нь $1 сая хүрдэггүй хөгжүүлэгчдээс 15%-ийн шимтгэл авахаар болж багахан буулт хийснээс өөр зүйлгүй.

Цаашид хоёр их гүрний технологи, эдийн засгийн дайны хүрээнд энэ асуудал улам хүндэрч ч магадгүй. За за, нүдээ анилаа. 
 


TRADING IDEAS
Inverse ETF гэж сонссон уу?

Хөрөнгийн захын хувьд 10-р сар нэлээн чанга эхэллээ шүү. Хятадын Evergrande (3333) хэмээх аварга нөхөр Хонконгийн захыг савлуулж Америк, Японы томоохон индексүүд ч сүүлийн үед амаргүй байна. Харин яг энэ цаг үед Inverse ETF-ийг ашиглаж эрсдэлээс хамгаалах боломжтой аж.

  • Inverse ETF гэдэг нь: Суурь хөрөнгийн үнэлгээ нь буурснаас ашиг олох зорилготой олон төрлийн санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг багтаасан багц юм. Өөрөө хэлбэл хэд хэдэн short позицийг нээсэнтэй адилхан гэсэн үг аж.

Investing.com-ийн шинжээч Тезкан Гекгил дараах 2 Inverse ETF-ийг санал зах зээлийн уналтаас сэргийлэх хэрэгсэл байж болно хэмээлээ.

  • Direxion Daily S&P 500 Bear 1X (SPDN): Энэхүү ETF нь 2006 оноос арилжаалагдаж эхэлсэн ба S&P 500 индексийн эсрэг хөдөлдөг байна. Юу гэсэн үг вэ гэхээр S&P 500 1% өсөхөд уг индекс 1% унах аж. Эсрэгээрээ ч байж болно. Энэ жил уг индекс 15.3% унаад байгаа бол S&P 500 индекс 14.7% өсөөд байгаа юм. 
  • ProShared Short QQQ (PSQ): Харин PSQ-ийн хувьд технологийн компаниудыг багтаагаад буй Nasdaq 100 индексийн эсрэг хөдөлдөг ажээ. Мөн адил 2006 онд бүртгэгдсэн ба суурь хөрөнгийн хэмжээ нь $555.6 сая хүрчээ. Энэ жилийн хувьд PSQ 14.1% унаад байгаа бол Nasdaq 100 12.3% өсжээ. 

Гэхдээ Inverse ETF нь урт хугацааны хөрөнгө оруулалт бус богино хугацааны арилжаа хийдэг хүнд тохирсон учир маш болгоомжтой л шийдвэрээ гаргах нь зөв гэнэ дээ.

* Энэхүү контент нь зөвхөн хөрөнгө оруулалтын санаа өгөх зорилготой ба хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно. 
 


QUICK REVIEWS

Financial Times

1️⃣ Uber (UBER)-ийг 30 хоногийн өмнөөс урьдчилж дуудах боломжтой болжээ. Түүнчлэн та нислэгийнхээ мэдээллийг апп-даа оруулчихвал таны нислэгийн хуваарь өөрчлөгдөхөд Uber-ийн дуудлагын өдөр автоматаар өөрчлөгдөөд явах гэнэ. Ер нь л яг хэрэгтэй үед тань Uber ирчихсэн хүлээж байх аж. 

2️⃣ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 51.9%-ийн саналаар хэлэлцэхийг дэмжжээ. Нэмэлт өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад 25%-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх, $100 мянгаас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх гэдэг шаардлагуудыг хэлэлцэх юм.

3️⃣ Twitch хэрэглэгчдийн дата мэдээлэл задарсныг хүлээн зөвшөөрөв. Нээрээ нууцалсан хакер 4chan нэртэй платформ дээр компанийн 120 гигабайт мэдээллийг хуваалцжээ. Иймд тэд албан ёсны Твиттер хуудаснаа “хэрэглэгчдийн мэдээлэл задарсан нь үнэн, харин манай баг чадах чинээгээрээ ажиллаж байна. Бид дахин мэдээлэл удахгүй гаргана” хэмээжээ. 

4️⃣ Twitter MoPub гар утасны зар сурталчилгааны сүлжээгээ зарна. Тэд анх MoPub-ийг 2013 онд $350 саяар худалдаж авч байсан бол ийнхүү 8 жилийн дараа үнэлгээг нь өсгөн $1.05 тэрбумаар AppLovin хэмээх тоглоом хөгжүүлэгч, зар сурталчилгаа технологийн компанид зарахаа мэдэгдээд байна. 

 
JUST FACTs
Хамгийн олон Нобелийн шагналтнуудтай улс:
  • АНУ: 394
  • Их Британи: 136
  • Герман: 111
  • Франц: 70
  • Швед: 32
  • ОХУ: 31
  • Япон: 29
  • Швейцарь: 27
  • Канад: 27
  • Австари: 22

10-р сар бол шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог Нобелийн шагналтнуудыг шалгаруулдаг сар билээ. Дээрх баримтаас харахад Америк хамгийн олон шагналтантай улс хэвээр байгаа бөгөөд бусад улсаас хол тасархай тэргүүлжээ. 
 



WE'RE READING

  • Хэлээ сайжруулах уу? Англи хэлний анхан шатны мэдлэгээ улам сайжруулахыг хүсэж байгаа бол дараах кинонуудыг санал болгоё. (Ub life
  • Стартап: Аливаа стартапыг эмэгтэйчүүд удирдах нь эцсийн үр дүндээ маш өндөр өгөөж авчирдаг гэх юм. Яагаад гэдгийг нь эндээс уншаарай. (TechCrunch)
  • Мэдмээр: Ер нь яагаад уул уурхайн компанийн үнэлгээ өөрчлөгдөөд байдаг юм бол доо гэж боддог уу? Учир нь: (Lemon Press)
  • Хачирхалтай хэрэг: Цахим халдлагаас үүдэн компьютерийн сүлжээ тасалдаж, хүний аминд хүрсэн анхны тохиолдол бүртгэгджээ. Бүр эмнэлэгт шүү. (The Wall Street Journal)
     

SHARE
Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: Э.Золбаяр (@ZolooTeddy), А.Баттүвшин (@battuvshin), Ө.Түмэндарь (@tumendari), Т.Жаргалсайхан (@jargalsaikhan)

Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia