Copy

🕒 4 минут 20 секунд

Өглөөний мэнд ээ. Facebook нэрээ Meta хэмээн өөрчилж, мөн 12 сарын 1-нээс хувьцааны тикерээ MVRS гэхээр болжээ. Welcome to the Metaverse!

Өө нээрээ сүнсний баярыг угтан уншигчдадаа зориулан товхимлоо хөөрхөн чимэглэлээ шүү. 🎃
                                         


MARKETS 👻

1D 1W
DJIA 35,490.69 -0.74% -0.33%
MSE 20 39,685.56 -1.33% -1.10%
Bitcoin 61,133.52 +3.89% -7.88%
Gold 1,803.10 +0.84% +1.23%
Copper 9,667.15 -3.19% -3.82%
Nikkei 225 28,820.09 -0.96% +0.39%

MSE: Өнөөдөр CU-гийн анхдагч зах зээлийн арилжаа 10 цагаас эхэлнэ. Анхдагч зах зээлийн захиалга 5 өдөр үргэлжлэх ба 10-17 цагийн хооронд захиалга авах ажээ.

OIL: 2 хоногийн өмнө баррель нь $86-г даваад байсан газрын тосны ханш унаж, $83.21 боллоо.

ҮСХ: Цар тахлын улмаас авсан арга хэмжээтэй холбоотойгоор ААН-үүдийн 70.5%-д үйл ажиллагааны хүндрэл учирчээ.
 


АЙМШГИЙН ТҮҮХ 🕯️
1997 оны Азийн санхүүгийн хямрал

Эдийн засаг, санхүүгийн ертөнцөд тохиосон аймшгийн түүхээс хуваалцъя.

Домог

1997 оны зун. Дэлхий даяар эдийн засаг тэлж, Зүүн өмнөд азийн улсуудад хөрөнгө оруулалт чиглэж байсан үе. Экспортын өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн улсууд мөнгө нэмж татахын тулд өндөр хүү, валютын тогтмол ханш санал болгож байлаа. Бизнес эрхлэгчид доллароор зээл авсаар л, экспортын өсөлт буураад л байв. Нэг л өдөр бүүм. Тайландад валютын савлагаа үүсэж, тус улсаас хөрөнгө оруулагчид их хэмжээгээр дайжих болжээ. Улмаар энэ үзэгдэл хөрш орнуудад нь тархсан аж. Ингээд ердөө 6 сарын дотор Индонезийн рупиа 80%, Тайландын батт 50%, Өмнөд Солонгосын вон 50%, Малайзын рингит 45%-иар ханш нь унасан юм. Хар дарсан зүүд мэт ганцхан жилийн дотор $100 тэрбумын хөрөнгө оруулалт татарчээ.

Домгийн дараа

Жинхэнэ аймшиг үнэндээ хямралд биш, хямралын эсрэг хийсэн буруу алхмуудад байсан юм. Хямралд өртсөн улсуудын гадаад өр ба ДНБ-ийн харьцаа 180%-д хүрээд байхад ЗГ, Төв банкнууд гадаад валютын ханшийг удирдах гэж хичээсэн нь үр дүнгээ өгөөгүй. Үүн дээр нэмээд ОУВС (IMF) $40 тэрбумын хөтөлбөр хэрэгжүүлсэн ч дутуу боловсорсон санхүүгийн сектор, хөрөнгө хуваарилах механизмд тарамдаад алга болсон ажээ.

Сургамж

Энэ явдлаас хойш улс орнууд гадаад худалдааны нөөцөө гаднын нөлөөллөөс хамгаалж бүтээдэг болсон гэдэг. Азийн улс орнууд мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг бууруулж, эдийн засгийн бүтцээ шинээр тохируулжээ. Ингээд л одоогийн бидний мэдэх эдийн засгийн неолиберал тогтолцоо үүссэн хэрэг.
 


CRYPTO 🎃
Coinhub (CHB) ногдол орлого

Coinhub бирж байгуулагдсанаас хойш 4 сарын нүүрийг үзэх гэж байгаа билээ. Энэ хугацаанд тэд 2 удаа ногдол орлого тараагаад амжсан байдаг шүү. 

CHB койны танилцуулга дээр арилжааны цэвэр шимтгэлийн 70%-ийг сар болгон тараана хэмээн тусгасан бөгөөд одоогийн байдлаар  нийт ₮3.6 тэрбумыг олон нийтэд ногдол орлого байдлаар олгоод байна. 

  • Ханш: CHB койн анх ₮30-өөр гарч байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 3.4 дахин өсөж, ₮104-өөр арилжаалагдаж байгаа юм. 

Мөн бирж нь CHB койноо хадгалаад CHB койноор өгөөж хүртэх боломжтой STAKING үйлчилгээг тун удахгүй нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн. Ингэснээр цаашид CHB койн эзэмшигчдийн эдлэх давуу талууд, хүртэх үр ашиг улам илүү бодитой, үнэ цэнтэй болох нь тодорхой болж байна. 
 


АЙМШГИЙН ТОО 👻

4,990,163

Ковид-19 тахлаар нас барсан хүний тоо (Дэлхийд)

1,626

Монголд Ковид-19 тахлаар нас барсан хүний тоо

22,000

Өдөрт өлсгөлөнгөөс болж нас бардаг хүүхдийн тоо (Дэлхийд)

32 тэрбум

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ

 
BLOCKCHAIN 🎃
Койн vs Токен 

Ковидын дараах ганц ярианы сэдэв койн болжээ. Гэтэл бидний яриад буй койнуудын ихэнх нь токен гэдэг нэршлээр явдаг байна шүү. За энэ хоёр нөхрийн ялгаа нь яг юу юм бэ?

  • Гол ялгаа нь: Койн бол аливаа блокчэйний салшгүй нэг хэсэг юм. Харин токен нь блокчэйн дээр ухаалаг гэрээ буюу тодорхой дүрмүүдийн дагуу ажиллах зарчимтай шинээр нэмэгдэж буй зүйл юм байна.
  • Койн: Бидний сайн мэдэх Ethereum буюу Эфериум нь блокчэйн бөгөөд, энэхүү блокчэйн дээр ашиглагддаг криптовалют нь ETH буюу Ether койн юм. Койн нь мөнгөний үүргийг гүйцэтгэх зорилготой ба гүйлгээ хийгдэх бүрд нэг хүнээс нэг хүнд койн шилжээд байгаа хэрэг бус, бүртгэл дээр шинэчлэлт хийгдэж байгаа явдал аж. Аливаа койны ард тухайн койнд зориулсан маш том дэд бүтэц ажиллаж буй.
  • Токен: Харин токен бол ямар нэгэн блокчэйний дэд бүтцийг ашиглаж аливаа хөрөнгийг дижитал болгож буй хэрэг юм. Яг л хувьцаа шиг та өөрийн бизнесийг токенжуулж хөрөнгө босгох боломжтой ажээ. Мөн сүүлийн үед урлагийн бүтээлүүдийг токенжуулах зэргээр хүссэн зүйлээ токенжуулж байна. Тэгэхээр манайд гарсаар буй “койнууд” үнэндээ токен болж таарах нь.
 
QUICK TWEETS 🕯️

Japan Today

🎃 Токиогийн хөрөнгийн бирж арилжааны хугацаагаа 30 минутаар нэмнэ. Олон улсын зах зээлд өрсөлдөөний чадамж сайжруулахаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдадаа ээлтэй энэхүү өөрчлөлт 2024 оны санхүүгийн жилийн хоёрдох хагасаас эхэлж магадгүй гэнэ.

🎃 Хятадын ЗГ компаниудаа гадаадад өртэй бол төлөхийг шаардав. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо ба Гадаад худалдааны төрийн удирдлагын гаргасан мэдэгдэл Evergrande (EGRNY) компани бондын хугацаанаас хэтэрсэн хүүд $83.5 саяыг төлсөн тохиолдолтой холбоотой нь мэдээж биз ээ.

🎃 Samsung (SSNLF) 3 сарын хугацаанд $10.3 тэрбумын ашигтай ажиллажээ. Компанийн III улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг бүх талаар давсан нь дэлхий даяар үүсээд буй чипний хомстолтой холбоотой юм. Учир нь, тус компани чип ашиглахаас гадна чипний үйлдвэрлэлийн сектортой билээ.

🎃 УИХ цахим гарын үсгийн тухай хууль хэлэлцэж байна. Гэрчилгээ эзэмшсэнээр цахим гарын үсэг ашиглах боломж иргэд, хуулийн этгээдэд нээгдэх бөгөөд холбогдох зохицуулалтыг энэ удаагийн намрын чуулганаар шийдэх аж.
 
HALLOWEEN QUIZ

Boo! Бүгдээрээ өнөөдөр аймшгийн киноны нэр таах болно оо. Дээрх зурган дээр байгаа эможинуудаар ямар кино гэдгийг нь таагаад, хариуг нь сторидоорой. Амжилт!

 


WE'RE READING 👻

  • Яагаад?: 17 жилийн турш харсан Facebook нэрийг “явуулах” цаг болжээ. Нэр сонгох амар ажил биш байтал компаниуд яагаад нэрээ сольдог вэ, юу нөлөөлдөг юм бол? (Visualcapitalist)
  • Монгол финтек: Хятадууд Wechat, Англичууд Zopa, Америкчууд Squire Cash-р төлбөр тооцоог шийддэг бол Монголд Storepay хүч түрэн гарч ирлээ. SPC анхдагч зах зээлийн арилжаа нь амжилттай дүүрсэн тэдэнтэй дотно танилцаарай. (Storepay)
  • Маркетинг шийдэл: Бизнесийн өсөлт хөгжилд хэрэглэгчидтэй үүсгэх харилцаа хэлүүлэлтгүй чухал. Amazon ads-аас үйлчлүүлэгчийг дэгээдсэн сурталчилгааны 8 шийдлийг онцолжээ. (Amazon)
  • Үнэгүй: Билл Гейтс “How to Avoid a Climate Disaster” номоо  ($26.95) дэлхийн хаанаас ч, ямар ч коллеж, их сургуулийн оюутнууд үнэгүй татах боломжтой цахим хувилбараар байршуулжээ. (Gatesnotes)
     

👻 TRICK OR TREAT 👻

🍋 Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Written by: А.Баттүвшин (@battuvshin), Ө.Түмэндарь (@tumendari), Т.Жаргалсайхан (@jargalsaikhan)
Graphic by: А.Оюун-Эрдэнэ (@oyunerdene) , О.Хүслэн (@Khuslen), Д.Ербахыт (@Unka)


Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia